2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЕШ-Д 800 ОНОО АВСАН СУРАГЧИД БОЛОН БЭЛТГЭСЭН БАГШ НАРЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил 2020-2021 оны хичээлийн жилийн ЭЕШ-д  800 оноо авсан сурагчдыг 1.000.000, бэлтгэсэн багш нарыг 500.000 төгрөгөөр тус тус урамшуулж хичээл зүтгэлийг нь үнэллээ.

Сэлэнгэ аймаг элсэлтийн шалгалтдаа 800 оноо авсан сурагчид, багш нарыг урамшуулан дэмжих энэхүү үйл ажиллагааг ийнхүү 5 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ жилийн тухайд өмнөх жилүүдээс ялгарах онцлог нь аймгийн хэмжээнд нийт 5 сурагч нийгмийн ухааны мэдлэг хичээлээр 800 оноо авсан бол, эдгээр сурагчдын 3 нь нэг багшийн шавь нар байгаа юм.

1.Сүхбаатар сумын 2 дугаар сургуулийн сурагч Ч.Дөлгөөн

2.Сүхбаатар сумын 2 дугаар сургуулийн сурагч А.Халиун

3.Сүхбаатар сумын 2 дугаар сургуулийн сурагч Т.Сарнай

4.Сүхбаатар сумын лаборатори 4 дүгээр сургуулийн аймгийн аварга сурагч Б.Аминаа

5.Мандал сумын 3 дугаар сургуулийн сурагч Б.Арвинболор нар 800 оноо авч үе тэнгийн сурагчдаа манлайлан тус бүр 1.0 сая, 3 сурагчаа  амжилтай бэлтгэсэн Сүхбаатар сумын 2 дугаар сургуулийн багш Б.Мягмарсүрэн 1.5 сая, Сүхбаатар сумын ахмад багш Ц.Гэлэгмаа, Мандал сумын 3 дугаар сургуулийн багш О.Сарантуяа нар тус бүр 500.000 төгрөгөөр урамшуулагдлаа.

Хүүхэд багачууддаа сурч мэдэх их үйлсэд, багш нартаа мэдлэг олгох нөр их ажилд нь амжилт хүсье.