АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА “СЭЛЭНГЭ ЭНЕРГО”ОНӨААТҮГ ДЭЭР АЖИЛЛАЛАА
Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил "Сэлэнгэ Энерго" ОНӨААТҮГ дээр ажиллалаа.
Тус байгууллага аймгийн төв Сүхбаатар болон Алтанбулаг, Цагааннуур, Ерөө сумын Бугант тосгоны хэрэглэгчдийг дулаанаар ханган ажилладаг.
Жилийн жилд яригддаг хүндхэн асуудлын нэг бол олон жил хуримтлагдаад байгаа өр авлагын асуудал.
Аймгаас энэ хавар 150 сая төгрөгийн насосны хөрөнгийг шийдэж өгсөн юм.
Энэ удаа олон олон хэрэглэгчдийн дулаахан таатай орчинд ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлэх үүднээс нүүрсний уурхайгаас татан авалт хийхэд эхний ээлжинд яаралтай шаардлагатай байгаа урьдчилгаа 280 сая төгрөгийн асуудлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр шийдвэрлэж өглөө.
Аймгийн дарга байгууллагын ерөнхий инженер болон санхүүгийн албаныхантай цаашдын ажлынх нь саналыг солилцож харилцан ярилцлаа.