АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ШААМАР СУМАНД
Аймгийн Засаг дарга Ш.Оргил Шаамар суманд ажиллаж орон нутгийн нөхцөл байдалтай танилцаж байгаа.
Тус суманд баригдаж байгаа 25 айлын 5 давхар орон сууц, МСҮТ-ийн ашиглагдахгүй байгаа 3 давхар барилгыг Засаг дарга үзэж дээрх томоохон объектуудыг хэрхэн ашиглаж болох өөрийн байр сууриа илэрхийлж, орон нутийн удирдлагатай санал солилцов. Эдгээр барилгууд эзэнтэй, ашиглагдаж байх ёстой гэдгийг тэрээр онцоллоо.
5 давхар орон сууцыг Сүхбаатар суманд баригдаж ашиглалтад орсон 120 айлын орон сууцтай адил нөхцөлөөр Шаамар сумын төрийн албан хаагчдад олгож болох эсэх, МСҮТ-ийн ашиглагдахгүй байгаа барилгыг орон сууц болгон ашиглах судалгааг тус тус гаргаж танилцуулахыг сум орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгов.