АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ш.ОРГИЛ ШААМАР СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Ш.Оргил сумын Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт Үйлдвэрлэлийн төв, 1 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав.
Мөн тус суманд хийгдэж байгаа 2021 оны хөрөнгө оруулалтын ажлын явц, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл, “Ковид-19” цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа сумын Онцгой комиссын ажил арга хэмжээтэй ч танилцлаа.
Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Ганцэцэг, МСҮТ-ийн захирал Б.Хишигжаргал, 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ц.Болормаа нар байгууллагын үйл ажиллагаа, Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаар танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын санал солилцлоо.