ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ ОУБ-ААС АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ “КОВИД-19” ЦАР ТАХЛЫН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ 2 ДАХЬ УДААГИЙН ТУСЛАМЖИД МАНАЙ АЙМГИЙН 2085 ХҮҮХЭД ХАМРАГДЖЭЭ
ДЗМОУБ-ын 2021-2023 оны стратегийн зорилтын хүрээнд нийт 500,000 хүүхэд түүн дотроо 140,000 нэн эмзэг бүлгийн хүүхдүүдийн хөгжилд хувь нэмрээ оруулахаар зорьж буй бөгөөд энэхүү тусламжаар дамжуулан нийт 60,000 хүүхэд, 530 сургууль, цэцэрлэг “Ковид-19” цар тахлын эрсдэлээс хамгаалагдах боломж бүрдэж байгаа юм.
Монгол орон даяар хэрэгжиж буй уг төслийн 2 дахь удаагийн тусламжаар эрүүл ахуйн багц, хичээлийн хэрэгслийн иж бүрэн багц мөн гамшгийн эрсдэлээс сэргийлэх мэдлэг олгох танин мэдэхүйн хөлөгт тоглоом гэх зэрэг нийт 1.9 тэрбум төгрөгний үнэ бүхий тусламж нэн шаардлагатай байгаа хүүхдүүдэд яг одоо хүрч байна.
Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн хөтөлбөрийн 2085 хүүхэд иж бүрэн хичээлийн хэрэгслийн тусламжийг хүлээн аваад байна. Мөн Сэлэнгэ аймгийн бүх сумдын сургууль, цэцэрлэгүүдэд гар ариутгагчийг санитолын хамт хүлээлгэн өгчээ.
Дэлхий нийтээрээ хүнд үеийг туулж буй энэ цагт бид цар тахлыг хамгийн хохирол багатайгаар даван туулахын төлөө хамтдаа зүтгэцгээе!
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.