СҮХБААТАР ЗАНГИЛААНЫ ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛӨӨС АМЬСГАЛЫН АППАРАТНЫ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ
Энэ цаг дор Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож байна.
Энэ өдөр аймгийн Онцгой комиссын гишүүн, Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа Сүхбаатар өртөөний дарга Б.Мөнхтулга, Сүхбаатар өртөөний ерөнхий инженер Г.Ганзориг нарыг хүлээн авч уулзлаа.
Улаанбаатар төмөр замын Сүхбаатар зангилааны залуучуудын зөвлөлөөс цар тахалын эсрэг үйл ажиллагаанд залуучуудынхаа хандив тусламжаар авсан хүчилтөрөгч өтгөрүүлэгч амьсгалын аппаратыг аймгийн Онцгой комисст сэтгэлийн дэм болгон өгсөн юм.
Тус аппаратыг аймгийн Онцгой комиссын гишүүн, Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа нэн чухал хэрэгцээт газар болох Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгч, төмөр замын байгууллагын залуустаа талархал илэрхийлэн, цаашдын ажилд нь амжилт хүслээ.