СЭЛЭНГИЙН НОГООЧИД НИЙСЛЭЛ ХОТЫН 24 БАЙРШИЛД ШИНЭ УРГАЦЫН НОГООГОО БОРЛУУЛАХ БОЛОМЖТОЙ
Сэлэнгэ аймгийн ногоочдын борлуулалтыг дэмжих зорилгоор Улаанбаатар хотод “Алтан намар” шинэ ургацын төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг дараах 24 байршилд зохион байгуулж байна. Үүнд:
✅Баянгол дүүргийн “УБТЗ” ХНН-ийн 1000 машины зогсоол мөн баруун талд,
✅Сүхбаатар дүүргийн “Хүүхдийн урлан бүтээх төв”, 4-р байрны хойно, “Их тойруу” худалдааны төвийн гадна талбайд, 32-ын тойргийн дэргэд, 17-р сургуулиас Дарь-Эхтэй холбосон шинэ зам дагуу, 33-ын автобусны буудлын дэргэд,
✅Хан-Уул дүүргийн Ажилчдын алдар талбайд, Яармагийн хуучин эцэст, Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбайд, “Мишээл” экспо худалдааны төвд,
✅Сонгинохайрхан дүүргийн “Цамбагарав” 2-р үйлчилгээний гадна талбайд, Орбитын тойргийн дэргэд, “Содон” хорооллын талбайд,
✅Баянзүрх дүүргийн “Дүнжингарав” худалдааны төвийн гадна талбайд, Жуковын талбайд, “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбайд,
✅Чингэлтэй дүүргийн “Барилгачдын талбай”, “Ялалтын талбай”-д,
✅Налайх дүүргийн “Соёл урлагийн орд”-ны өмнөх “Төв талбай”-д,
✅Багануур дүүргийн “Хэрлэн” худалдааны төвд,
✅Багахангай дүүргийн “Үйлдвэр технологийн парк”, “2-р хорооны цогцолбор”-ын барилгын урд талбайд борлуулалт хийх боломжтой.
Сумдынхаа ногоочдод нэгдсэн зохион байгуулалтайгаар, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан эко хүнс ногоогоо борлуулахыг хүсье.