ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ СЭЛЭНГЭ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2021-2022 оны хичээлийн жилд Монгол Улсын их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авах Элсэлтийн ерөнхий шалгалтыг 8 дугаарсарын 19-22-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгсөн заавар, зөвлөмж, удирдамжийн дагуу халдвар хамгааллаас урьдчилан сэргийлэх дэглэмийг баримтлан аймгийн хэмжээнд шалгалтын төвийн 3 байранд 10 хичээлээр энэ жил бүрэн дунд боловсрол эзэмшсэн 1093 төгсөгч болон өмнөх оны шалгуулагчдыг хамруулан амжилттай зохион байгууллаа.
Нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтад Сүхбаатар сумын ЕБ-ын 2-р сургуулийн 12б ангийн сурагч Ч.Дөлгөөн, А.Халиун, Т.Сарнай, Мандал сумын ЕБ-ын 3-р сургуулийн 12б ангийн сурагч Б.Арвинболор, аймгийн Лаборатори 4-р сургуулийн 12б ангийн сурагч Б.Аминаа нар 800 оноо авсан байна.
Элсэлтийн ерөнхий шалгал төгсөн нийт шалгуулагчдадаа цаашдын хичээл сурлагад нь өндөр амжилт хүсэж, хүссэн сургуульдаа, хүссэн мэргэжлээрээ суралцаж улс эх орондоо ихийг хийж бүтээсэн бүтээлч боловсролтой иргэн болохыг хүсэн ерөөе.