АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ГИШҮҮН, ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Ж.САЙНЦОГ ЗҮҮНБҮРЭН СУМАНД АЖИЛЛАЛАА
Сүүлийн өдрүүдэд орсон хур борооны улмаас Зүүнбүрэн сумын үерийн нөхцөл байдалд өөрчлөлт ороогүй, тус сумаар дамжин өнгөрдөг Цагааннуур, Түшиг сумдын иргэдийн зорчих хөдөлгөөн хаалттай, зам гүүр үерт автсан хэвээр байна.
Аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг чиглэлд зам тавьж байгаа "Монгол ЛЗ зам гүүр"ХХК-ийг нийгмийн хариуцлагын хүрээнд үерт боогдсон зам гүүрийг сэргээн засах, хайрга шороо асгах ажилд сэтгэл гарган дэм үзүүлж ажиллахыг хүслээ.
Намрын ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэл гээд ид ажлын энэ цаг үед та бүхний энэ туслалцаа энэ чиглэлийн сумдын иргэдэд үзүүлэх маш том тус байх болно гэдгийг тодотголоо.