ХОЁР ӨДРИЙН БАЙДЛААР 2760 ГАРУЙ ИРГЭН 3 ДАХЬ УДААГИЙН ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРАГДААД БАЙНА

Сэлэнгэ аймагт КОВИД-19-ийн эсрэг Дархлаажуулалтын гуравдугаар тун 9 дүгээр сарын 09-ний өдрөөс эхэлсэн.

Хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд ковидын өвчлөл эрс нэмэгдэж байгаа тул аймгийн Онцгой комиссоос /ард иргэдийн өөрсдийн хүсэлтийг харгалзан үзэж/ “Дархлаажуулалтын ажил”-ыг эрчимжүүлэх тухай үүрэг чиглэл өгч ажилласан.
Дээрх чиглэлийн дагуу 9-р сарын 9-, 10-ны өдрүүдэд аймгийн Эрүүл мэндийн газраас Сүхбаатар суманд дархлаажуулалтын 5 цэг ажиллуулж, хоёр өдрийн байдлаар нийт 2760 гаруй иргэн #COVID_19_ийн_эсрэг_дархлаажуулалтад хамрагдлаа.
Ирэх долоо хоногт “Дархлаажуулалтын гурав дахь тун” үргэлжилнэ.