ГЭРИЙН ЭРГЭЛИЙН БАГ 3 ӨДӨРТ АЙМГИЙН ТӨВИЙН 190 ХҮНД ХҮРЧ ҮЙЛЧИЛЛЭЭ

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Эрүүл мэндийн газраас томилогдсон "Гэрийн эргэлт"-ийн дөрвөн баг Сүхбаатар суманд Гэрийн эмчилгээний багц тусламжаар үйлчилж байна.

Гэрийн эргэлтийн дөрвөн баг өнгөрсөн 3 өдөрт нийт 190 иргэний биеийн байдлыг хянаж, эмчилгээний багц болон зөвлөгөө мэдээллээр хангасан бол 11 иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт шилжүүлжээ. Өвдсөн иргэдийг насны байдлаар авч үзвэл 1-64 насныхан байна.

Яг одоо гэрийн эргэлтийн 3 баг 68 хүнд эмчилгээний багц, эрүүл мэндийн зөвлөгөө тусламжаар ханган ажиллаж байгаа бол нэг баг нь маргааш өдөр хүрч  үйлчлэх айл өрхийн судалгаагаа бүртгэн авч байна.

Сэлэнгэ аймаг Коронавирус КОВИД-19-ийн халдвараар хөнгөн өвдсөн иргэдийг гэрээр эмчлэн тусгаарлах журмыг 2021 оны 8-р сарын 6-ны өдрөөс мөрдөж эхэлсэн.

Гэрийн эмчилгээний журам мөрдөж эхэлснээс хойш аймгийн хэмжээнд 2100 гаруй иргэн өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдснээс 749 иргэн бүрэн эдгэрч, өнөөдрийн байдлаар 15 сумын 1351 иргэнд эмчилгээ хяналт үргэлжлэн явагдаж байна.