УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УНДРАМЫН ЗОХИОН БАЙГУУЛСАН “ЦАГ УУРЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙГ УРЬДЧИЛАН МЭДЭХ, ХӨДӨӨ АЖ АХУЙД АШИГЛАХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТАД 115 ТӨР, ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИД ХАМРАГДЛАА

УИХ-ын гишүүн Ч.Ундрам энэ сарын 8, 9-ний өдрүүдэд тойрогтоо ажилласан. Тэдгээр аймгийн ЗДТГ, ХХААГ, Онцгой байдлын газар, Ус, цаг уур орчны шинжилгээний алба, сумдын Хөдөө аж ахуйн тасаг болон Мал эмнэлгийн тасаг нэгжийн нийт  115 төр, төсвийн байгууллагын албан хаагчдад “Цаг уурын онцгой нөхцөлийг урьдчилан мэдэх, хөдөө аж ахуйд ашиглах арга зам” сэдэвт цахим сургалтыг зохион байгуулсан юм.

Энэ өвөл олон жилийн дунджаас илүү хүйтэн, зуд болох магадлалтай байгаа талаар эрдэмтэн судлаачид сануулсаар байгаа. Манай улс нарны идэвхжилийн доод цэгт байрлаж байгаа тул ийнхүү зуд болох эрсдэлтэй гэж үзэж байна. Тиймээс судалгаан дээр үндэслэсэн мэдлэг мэдээллийг хэрхэн олж авч болох талаар сургагч багшийг орон нутагт урьж энэхүү цахим сургалтыг явууллаа.

Цахим сургалтын багшаар Монгол Улсын таван Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын ахлах зөвлөхөөр ажилласан, ХАА-н Эдийн засагч Н.Энхбаяр оролцож, шинжлэх ухаанд суурилсан сургалтыг зохион байгуулж мэдлэг мэдээллийг түгээлээ.