СЭЛЭНГЭ АЙМГИЙН 30 СУРГУУЛЬ БИОЛОГИЙН КАБИНЕТИЙН ИЖ БҮРЭН ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
Сэлэнгэ аймаг хүүхэд багачуудынхаа сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, сургуулиудын гал тогооны тоног төхөөрөмжийн дутагдлыг арилгах зэрэгт 2020-2021 онд нэг тэрбум тавин сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж боловсролын салбараа дэмжин ажиллаж байна.
Өнөөдөр Сэлэнгэ аймгийн боловсролын салбарт хийгдсэн нэгэн сайхан хөрөнгө оруулалт эзэддээ хүрлээ. Энэ бол Сэлэнгэ аймгийн 30 сургууль улсын төсвийн хөрөнгө оруулалтаар БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН ИЖ БҮРЭН КАБИНЕТИЙН хэрэглэгдэхүүнтэй болсон явдал юм.
Энэхүү ажлыг УИХ-ын гишүүн Ч.Ундрам санаачилж, анх “Чинбатын Ундрам” хөгжлийн сангаасаа Мандал сумын 4-р сургуульд биололгийн иж бүрэн кабинетийг нээн тохижуулж өгч байсан бол улмаар тойргийнхоо бүх сургуулийг тохижуулах зорилго тавьж, шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт суулгаж чадсанаар энэхүү ажил биеллээ оллоо.
Хэрэглэгдэхүүн гардуулах үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, БГ-ын дарга Ч.Жаргалсайхан нар оролцлоо.
Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил аймаг орон нутгийнхаа хөгжлийн ирээдүй болсон хүүхэд багачуудын сурч боловсрох их үйлсэд үнэтэй хөрөнгө оруулалт хийж байгаа эрхэм гишүүнд талархал илэрхийлж, аймгийнхаа бүх сургуулийг иж бүрэн технологийн кабинеттай болгохоор зорьж байгаагаа хэллээ. Энэ кабинет хүүхдүүдийг амьдрах ухаан, амьдрах арга барилд сургах анхны дадлыг өгөхөд онцгой үүрэгтэй болохыг Засаг дарга тодотголоо.