ХӨСҮТ-ИЙН ТАРХВАР СУДЛАЛЫН АЛБА, АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАРТАЙ ХАМТАРЧ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Манай аймагт өнөөдөр ХӨСҮТ-ийн Талбарын тархвар судлалын албаны дарга Б.Азжаргал тэргүүтэй албаны мэргэжилтнүүд ажиллалаа.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томилогдсон ажлын хэсэг 8-р сарын 20-ноос хойш 21 аймгаар тойрч ажиллахдаа сургалт хэлэлцүүлэг зохион байгуулж, улмаар Коронавируст халдвар (Ковид-19)-ын нөхцөл байдлын үед учирч буй хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, мэдээлэл цуглуулах мөн шуурхай удирдлагын тогтолцооны шинэчилсэн төлөвлөгөө боловсруулах зураглалд санал дүгнэлтээ хэрхэн хүргүүлэх тухай ярилцаж зөвлөлджээ.
Сургалт хэлэлцүүлэгт аймгийн онцгой комиссын гишүүд, Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Улаан загалмайн хороо, мөн аймаг болон Сүхбаатар сумын Онцгой комиссын шуурхай удирдлагын Тандалт судалгаа хариу арга хэмжээний багийн гишүүд оролцсон байна.