ҮР ТАРИАНЫ ХУРААЛТ 54.5, ТӨМС ХҮНСНИЙ НОГООНЫ ХУРААЛТ 80 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
Энэ онд аймгийн хэмжээнд 147.3 мянган га-д үр тариа, үүнээс 138.5 мянган га-д улаанбуудай, 8.7 мянга га-д бусад үр тариа, 13.1 мянган га-д тэжээлийн ургамал, 48.9 мянган га-д тосны ургамал, 2.5 мянган га-д төмс, 2.9 мянган га-д хүнсний ногоо нийт 214 мянган га-д тариалалт хийсэн.
10-р сарын 12-ны өдрийн байдлаар 79 мянган га талбайд хураалт хийснээс нэгж талбайгаас 14.2 цн буюу 112.4 мянган тонн үр тариа, үүнээс улаанбуудай 77.5 мянган га талбайд хураалт хийснээс нэгж талбайгаас 14.3 цн буюу 110 мянган тонн, бусад үр тариа 1.5 мянган га талбайд хураалт хийснээс нэгж талбайгаас 14.5 цн буюу 2.2 мянган тонн, тэжээлийн ургамал 1.8 мянган га талбайд хураалт хийснээс нэгж талбайгаас 15.2 цн буюу 2.8 мянган тонн, тосны ургамал 15 мянган га талбайд хураалт хийснээс нэгж талбайгаас 6.5 цн буюу 9.7 мянган тонн, төмс 1.9 мянган га талбайд хураалт хийснээс нэгж талбайгаас 109 цн буюу 21 мянган тонн, хүнсний ногоо 2 мянган га талбайд хураалт хийснээс нэгж талбайгаас 130 цн буюу 25 мянган тонн ургац хураан авсан байна.
Үр тарианы хураалт 54.5 хувь, төмс хүнсний ногооны хураалт 80 хувийн явцтай байна.