ӨНӨӨДӨР ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2009 оны 64/200 дугаар шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдөр” болгон уриалга гаргаж, тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. болсон.
Энэ жилийн тухайд хөгжиж буй орнуудыг дэмжих чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг уриалсан Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн зорилт “E” буюу “Хөгжиж буй орнуудад 2030 он хүртэл Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх үндэсний үйл ажиллагаа зохион байгуулахад зохистой, тогтвортой дэмжлэг үзүүлэх замаар олон улсын хамтын ажиллагааг бодитойгоор нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд “Зөвхөн хамтдаа... Бид эх дэлхийгээ аварч чадна” уриан дор аймгийн ОБГ-аас Улаан загалмай хороо, ДЗМОУБ-ын Сэлэнгэ нэгдсэн хөтөлбөртэй хамтран Партизаны талбайд таниулан сурталчлах нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.