УИХ-ЫН ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Б.БАТ-ЭРДЭНЭ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны ахлах зөвлөх Энэбиш нар Сэлэнгэ аймгийн ёс зүйн хорооны гишүүдтэй уулзаж, төрийн албан хаагчийн ажил албандаа баримталж ажиллах болон иргэд үйлчлүүлэгчидтэй харилцах ёс зүйн асуудал дээрх байр сууриа илэрхийлэн “Ес зүйн сахилга хариуцлагын хууль”-ийн төсөлд санал авч, харилцан ярилцлаа.