СЭЛЭНГЭ АЙМАГ “АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ТӨВ”-ТЭЙ БОЛЛОО

Дэлхийн банкны санхүүжилтээр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт “Ажил мэргэжлийн төв” нээгдлээ.  

Тус төвд шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга, хэрэгсэл, засвар үйлчилгээнд төслийн зүгээс нийт 86 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийснээр энэхүү тохилог саруулхан ажил үйлчилгээ явуулах тохиромжтой орчин бүрдсэн байна.

Нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар онлайнаар, аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс агентлагийн удирдлагууд оролцлоо.

Энэхүү төвийн эрхэм зорилго ажил хайгч иргэд болон бичил бизнес эрхлэгчдийн аж ахуй эрхлэх чадавхыг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангасан төв” болох юм.