"ТАВАН ХАН" ШАТРЫН КЛУБИЙН ТАМИРЧИД ЗҮҮН АЗИЙН ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОНЛАЙН РАПИД ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ БАГИЙН ДҮНГЭЭР МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын Спортын сургуулийн дэргэдэх "Таван Хан" шатрын клубийн тамирчид Зүүн Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах онлайн рапид тэмцээнд амжилттай оролцож багийн дүнгээр мөнгөн медаль хүртжээ. Тус тэмцээний 10 насны хөвгүүдийн ангилалд 14 улсын 191 тамирчин өрсөлдсөн байна. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын Спортын сургуулийн дэргэдэх "Таван Хан" шатрын клубийн тамирчид Т.Түвшинтулга, Б.Цолмон, Х.Тамир нар амжилттай оролцон ийн мөнгөн медалийн эзэд болжээ.