“СЭЛЭНГЭ УРГАЦ 2021” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГААР 23.5 САЯ ТӨГРӨГНИЙ БОРЛУУЛАЛТ ХИЙЛЭЭ

Жил бүр уламжлал болгон  зохион байгуулдаг Сэлэнгэ ургац 2021” үзэсгэлэн худалдаанд 10 сумын 60 аж ахуйн нэгж, иргэд 80 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож, 23.5 сая төгрөгний борлуулалт хийлээ.

Уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ нь ард иргэдийн хэрэгцээг хямд үнэтэй, чанартай, эрүүл экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах,  аж ахуйн нэгж, иргэдийн нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болсон бүтээгдэхүүн, хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээг сурталчлах, худалдааны түншлэл тогтоох, харилцан туршлага солилцох, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үндсэн зорилгыг агуулдаг билээ.