САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС ИРҮҮЛСЭН МЭДЭГДЭЛ

 

Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайдын 2020 оны 329/187 тоот хамтарсан тушаалаар “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгож санхүүжилтийн зардлыг бууруулах” ажлын хэсгийг байгуулсан.

Үүний дагуу Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй хувьцаат компанийн тоог тулган баталгаажуулах, арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлийн шаардлага, нөхцөлийг хангаагүй хувьцаат компаниудын нийтэд санал болгон гаргасан үнэт цаасны бүртгэлээс хасах ажлыг зохион байгуулах, бусад холбогдох ажлыг гүйцэтгэн ажиллаж байна.

Иймд Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, холбогдох эрх бүхий байгууллагаас баталсан журам, зааварт заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй, биржийн үйлчилгээний хөлсийг 2 жилээс дээш хугацаанд төлөөгүй, үнэт цаасны арилжааг зогсоосноос хойш 1 жилээс дээш хугацаанд арилжаа сэргээгээгүй зэрэг үндэслэлээр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн бүртгэлээс хасагдсан нэр бүхий 15 ХК-ийг Хорооны 2021 оны 225 дугаар тогтоолоор баталсан “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 6.1-д “Үнэт цаас гаргагчийн хувьцааг дараах тохиолдолд Хорооны бүртгэлээс хасна”, 6.1.2-т “арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлээс хасагдсан” гэж заасныг үндэслэл болгон дор нэр дурдсан 15 ХК-ийг Хорооны бүртгэлээс хасах болсныг үүгээр мэдэгдэж байна.

1          ХАНГАЙН ЦАРАМ ХК

2          ШАХАЙТ ХАЙРХАН ХК

3          САЙНШАНД ХК

4          БОРООГИЙН ҮЙЛДВЭР ХК

5          СЭЛЭНГЭ ГУРИЛ ТЭЖЭЭЛ ХК

6          СЭЛЭНГЭ ХҮРД ХК

7          ЗҮҮНХАРАА ӨРГӨӨ ХК

8          БАЯНБУЛАГ СЭЛЭНГЭ ХК

9          ИЖ БҮРЭН ХК

10        ТАХИЛГАТ ХК

11        БАЯНМОД УУЛ ХК

12        БАЯНХОНГОР"ГЕО" ХК

13        ӨРГӨН ЖИМ ХК

14        ГОВЬ СҮМБЭР ХК

15        ГОВЬ ШАНД ХК