АЙМГИЙН СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТЭС ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ШААРДЛАГАД НИЙЦСЭН ТУЛ ДАВТАН ИТГЭМЖЛЭГДСЭН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

Сэлэнгэ аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Баталгаажуулалтын алба нь MNS ISO/IEC 17065:2013 “Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээний баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага” стандартыг хангасан байна. Иймээс Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2020 оны А/40 дүгээр тушаалаар тус хэлтсийн итгэмжлэлийн хугацааг сунгаж гэрчилгээ олгожээ.