АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
Өнөөдөр аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо.
Хуралдааны эхэнд Орхонтуул суманд малчин айлын үхэрнээс урьдчилсан байдлаар шүлхий байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн тул газар дээр нь ажиллах мэргэжлийн багийг байгуулж, хариу арга хэмжээг шуурхай авч ажиллуулахаар томиллоо.
Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд иргэдийн түлээ нүүрсний асуудлыг зөв зохион байгуулалттайгаар авч хэрэгжүүлэхийг сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.