ДААТГУУЛАГЧ ИРГЭНД ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫН ХУВЬ ХЭМЖЭЭ, ХУГАЦАА ТОГТООСОН БАЙДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 10 ДУГААР САРЫГ ДУУСТАЛ ҮРГЭЛЖИЛНЭ

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Даатгуулагч иргэнд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоосон байдалд хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа.

Энэ арга хэмжээ 10 дугаар сарыг дуустал үргэлжлэх тул хугацаандаа материалаа ирүүлээгүй тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдалтыг зогсоох юм байна.

Тиймээс хөдөлмөрийн чадвар алдсан, групп авдаг иргэдийг хугацаандаа материалаа ирүүлэхийг сануулж байна.