20 САЯ МОД ТАРЬЖ УРГУУЛАХ ГЭРЭЭГ САЛБАРЫН САЙДТАЙ БАЙГУУЛЖ ҮЗЭГЛЭЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Ойн салбарын үндэсний чуулган Төрийн ордонд явагдаж байна. Чуулганаар :
-Байгаль орчны салбарын хууль, эрх зүйн шинэчлэл;
-Байгаль орчны салбарын тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага;
Шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт ба байгаль орчин, ойн салбарын хүний нөөцийн хөгжүүлэлт;
-Ойн салбарын технологи, инновацийн шийдэл;
-Ногоон санхүүжилт-Таны боломж сэдвээр илтгэлүүд хэлэлцэгдэж байгаа ажээ.
Чуулганд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарьж ургуулах гэрээг салбарын сайдтай байгуулж үзэглэлээ.
Сэлэнгэчүүд сүүлийн 11 жилийн хугацаанд төв суурин болон ногоон байгууламжид 1,2 сая ширхэг мод бут, сөөг, ойн сангийн 12970 га талбайд ойжуулалтын ажил хийж 38 сая ширхэг мод тарьж амжилттай ургуулаад байгаа арвин их туршлагатай.