ХАРИЛЦАА, ХОЛБОО МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газрын ажлын хэсэг олон шатлалт төрийн үйлчилгээг орон нутгийн онцлогт тааруулан дахин загварчлах, шийдвэрлэх эрх үүсгэх, системийн тохируулга хийх зорилгоор манай аймагт 2021 оны 11 дүгээр сарын 17-23-ны өдрүүдэд ажиллаж байна.
Тус ажлын хэсэг энэ хугацаанд аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Төрийн архив, 17 сумын Төрийн үйлчилгээний оператор, Авто тээврийн үндэсний төвийн Сэлэнгэ аймаг дахь салбар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Цагдаагийн газар, “Сэлэнгэ-Энерго” ОНӨААТҮГазар, “Сэлэнгэ-Цэнгэг ус” ОНӨААТҮГазар болон 200 гаруй нэр төрлийн үйлчилгээг E-Mongolia цахим үйлчилгээнд оруулж нэгтгэн, иргэд үйлчлүүлэгчдийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран төрийн үйлчилгээг авах боломж нөхцөлийг бүрдүүлж байна.