ОРОЛЦОГЧ ТА БҮХНИЙГ ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОХЫГ УРЬЯ
Төрийн албаны Зөвлөлөөс төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий төрийн албаны ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ энэ сарын 15, 16-ны өдөр болно.
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам”-д заасны дагуу ерөнхий шалгалт маань ерөнхий мэдлэгийн, монгол хэл бичгийн, дүн шинжилгээ хийх чадварын гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд Ерөнхий мэдлэгийн шалгалтын сорил 55 хүртэл оноогоор үнэлж, 35 ба түүнээс дээш оноо авсан иргэн дараагийн шалгалтад орох, Монгол хэл, бичгийн чадварын сорилд 20 ба түүнээс дээш оноо авсан иргэн дараагийн шалгалтад орох эрхтэй.
Өмнөх онуудад зохион байгуулагдсан шалгалтад оролцогчид монгол хэл, кирил бичиг, үндэсний бичгийн сорилд босго оноо хүрээгүйгээс дараагийн шалгалтад орох боломжгүй болох тохиолдол дийлэнх хувьд ажиглагдаж байна.
Үүнтэй холбогдуулан Төрийн албаны Зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь Салбар зөвлөлөөс ЭНЭ УДААГИЙН ШАЛГАЛТАД оролцогчдод зориулсан монгол хэл бичгийн мэдлэгийг дээшлүүлэх цахим болон танхимын сургалтыг зохион байгуулна.
ОРОЛЦОГЧ ТА БҮХНИЙГ ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОХЫГ УРЬЯ.
meeting ID:861 7403 9428
Passcode: 842991