УЛААНБААТАР ХОТ ДАХЬ СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНООС АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССТ ХАНДИВ ӨГЛӨӨ
Улаанбаатар хот дахь Сэлэнгэ аймгийн Залуучуудын Холбоо нь “Ковид-19-ын цар тархалтаас хамтдаа сэргийлье” аян өрнүүлж цугласан хандиваа аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргилд албан ёсоор хүлээлгэн өглөө.
Тус холбоо нь нийслэл Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа Сэлэнгэ аймгаас гаралтай залуусынхаа дуу хоолой болж, тэдний эрх ашгийг хамгаалах, орон нутаг-залуучууд хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх үндсэн зорилгын дор олон талт үйл ажиллагаа явуулахаар 2021 оны 8 дугаар сард байгуулагджээ.
Баг хамт олны хамгийн эхний ажил дээрх хандивын аян байсан байна.
Хандиваар:
-Маск 10.000 ширхэг
-Хүчилтөрөгчийн аппарат 1 ширхэг
- Хүчилтөрөгчийн гуурс 50 ширхэг
-Зайнаас халуун хэмжигч 3 ширхэг
-Пульсоксиметр 3 ширхэг
-Мэдрэгчтэй ариутгагч 5 ширхэг
-Бактерийн эсрэг саван 10 ширхэг /5литр/
-Гар ариутгагч гель 10 ширхэг /5 литр/ цугласан байна.
Төрөлх нутгийнхаа төлөө сэтгэл зүрхээ шингээн хандивын аянд нэгдсэн бүх хүмүүстээ талархал илэрхийлье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.