ОРОЛЦОГЧИД “ИРГЭН-ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА-ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА” УЯЛДАА ХОЛБОО САЙТАЙ БАЙЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ НЬ ЧУХАЛ ХЭМЭЭН ДҮГНЭЛЭЭ

Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэлээс санхүүжүүлэн Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” буюу МАСАМ 2 төслийн хүрээнд “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслүүдийг ашиглах нь” цахим сургалт явагдаж Сэлэнгэ аймгийн төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн төлөөлөл нийт 30 хүн оролцлоо. Сургалтыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар,  “Эерэг өөрчлөлтийг хамтдаа” ТББ-тай хамтран зохион байгууллаа.

Сургалтын эхний өдөр суралцагчид нийгмийн эгэх хариуцлагын үндсэн ойлголт, арга хэрэгслүүд болоод тэдгээрийн тусламжтайгаар төрийн үйл ажиллагаа хэрхэн сайжирсан бодит тестийг олон улс, МУ-ын жишээн дээр ярилцаж хэлэлцсэнээр нийгмийн хариуцлага нь иргэдийн мэдэх, оролцох, чанартай үйлчилгээ авах эрх болохыг ойлгон шинэ мэдлэг мэдээллийг олж суралцлаа.

Харин хоёр дахь өдрийн сургалтаар төсвийн тухай ерөнхий ойлголт, төсвийн ил тод байдлын тухай, түүнчлэн төсвийн ил тод байдлыг орон нутгийн болон үндэсний түвшинд хэрхэн хангаж байгаа болон бусад  олон чухал асуудлын талаар төслийн зөвлөх П.Ганчимэг сургагч багш зааж, оролцогчидтой харилцан ярилцав.

Гурав дахь өдрийн сургалтаар “Төсвийн хөрөнгө оруулалт гэж юу?”, түүнийг зохицуулдаг хууль, эрхзүйн орчин, түүний эх үүсвэрүүд болон хэдэн үе шаттайгаар хэрэгждэг тухай суралцлаа. Мөн оролцогчид төсвийн хөрөнгө оруулалтын үе шат бүрд иргэд, ИНБ-ууд хэрхэн оролцох боломжуудын талаар мэдлэгээ нэмлээ. Дөрөв дэх буюу сүүлийн өдөр МУ-д эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ ямар түвшинд байгаа, цаашид хэрхэн сайжруулахад нийгмийн эгэх хариуцлагын,  оролцоот төлөвлөлт, оролцоот төсөвлөлт, төрийн зарцуулалтыг мөшгих судалгаа гэх мэт арга аргачлалуудтай танилцаж, гарсан үр дүнгүүдээс суралцав. 

Сургалтын үр дүнд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллүүд:

-Иргэд, ИНБ болон төрийн байгууллага аль аль талаасаа мэдээлэл дутмаг, эсвэл хангалттай мэдээлэл өгдөггүй.

-Үл ойлголцлоос үүдээд, хамтран ажиллахад тийм ч нээлттэй биш.

-Төрийн болон ИНБ-уудын ажилтнуудын чадавх сул бөгөөд энэ нь цаашид тогтвортой хамтран ажиллахад сөргөөр нөлөөлдөг гэсэн 3 үндсэн дүгнэлтэд хүчр энэ бүхнээс оролцогчид, иргэн-иргэний нийгмийн байгууллага-төрийн байгууллагын уялдаа холбоо сайтай байж, хамтран ажиллах нь чухал хэмээх ерөнхий дүгнэлтэд хүрлээ.

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” буюу МАСАМ 2 төслийн хамтран хэрэгжүүлэгчээр Глоб Интернэшнл төв, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Хүүхдийг Ивээх Сан хамтран ажиллаж байна.