"ИРГЭДИЙН СПОРТЫН НААДАМ" ЭХЭЛЛЭЭ
Ардын хувьсгалын 100, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 90, Монгол Улсад орчин цагийн Биеийн тамир, спортын хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд "ИРГЭДИЙН СПОРТЫН НААДАМ" биеийн тамир, спортын арга хэмжээний нээлт өнөөдөр боллоо.
"ИРГЭДИЙН СПОРТЫН НААДАМ" арга хэмжээг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог нээж нийт баг тамирчдад спортын амжилтыг хүсэн ерөөлөө.
Спортын наадамд 14 сум, 38 аж ахуй нэгж байгууллагын 740 гаруй иргэд, тамирчид оролцож байна.
Тамирчиддаа амжилт хүсье.