АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10.00 цагт эхэлж дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
1.Аймгийн ИТХ-ын VI хуралдаанаар хэлэлцэх асуудал:
-“Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах тухай журам” батлах тухай
-“Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам” шинэчлэн батлах тухай
-Сүхбаатар сумын 4, 8 дугаар багийн нутаг дэвсгэрийг хамарсан 100 га талбай бүхий газрын Хот байгуулалтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төслийг батлах тухай
-Сэлэнгэ аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тухай мэдээлэл
-Сэлэнгэ аймгийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлах тухай
-Сэлэнгэ аймгийн 2022 оны төсөв батлах тухай
-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтал, хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутагт хангах бодлогын баримт бичгийг батлах тухай
-2022 онд ойгоос бэлтгэх үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээ, түлээний модны хэмжээг сумдаар хуваарилан батлах тухай
-“Зөгийн аж ахуйд мөрдөх мал эмнэлэг, ариун цэвэр эрүүл ахуйн дүрэм” батлах тухай
2.Зарим хүмүүсийг шагналд уламжлах тухай
3.Бусад асуудал