СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Н.ЛХАГВАДОРЖ ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО
11 сарын 29-ний өдөр МУ-ын Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Мандал сумын Засаг даргаар ажиллаж байсан Нацагдоржийн Лхагвадоржийг батламжилсан шийдвэрийг гаргасан билээ.
Өнөөдөр буюу 12 сарын 01-нд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа шинээр батламжлагдсан Засаг дарга Н.Лхагвадоржид төрийн тамгыг гардуулан өгч ажилд нь амжилт хүслээ.