АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 6 ДУГААР ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ АСУУДАЛ ӨРГӨН БАРИЛАА
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдана.
Тус хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад Б.Нарантуяад өргөн барилаа. Үүнд:
1.”Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах тухай” журам батлах тухай
2.”Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам” шинэчлэн батлах тухай
3.Сүхбаатар сумын 4, 8 дугаар багийн нутаг дэвсгэрийг хамарсан 100 га талбай бүхий газрын Хот байгуулалтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төслийг батлах тухай
4.Сэлэнгэ аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тухай мэдээлэл
5.Сэлэнгэ аймгийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлах тухай
6.Сэлэнгэ аймгийн 2022 оны төсөв батлах тухай
7.Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутагт хангах бодлогын баримт бичгийг батлах тухай
8.2022 онд ойгоос бэлтгэх үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээ, түлээний модны хэмжээг сумдаар хуваарилан батлах тухай
9.”Зөгийн аж ахуйд мөрдөх мал эмнэлэг, ариун цэвэр эрүүл ахуйн дүрэм” батлах тухай асуудлууд багтаж байна.