БАХАРХАЛ
Монгол түмнээ соён гэгээрүүлэх үйлсэд оруулж байгаа хөдөлмөр бүтээлээ төрдөө үнэлүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” цол хүртсэн Орхонтуул сумын харьяат Ардын жүжигчин Пүрэвдоржийн ЦЭРЭНДАГВА танд нийт Сэлэнгэчүүдийнхээ өмнөөс баяр хүргэж таны авьяас билэг, эрдэм, ур чадвар, хөдөлмөр зүтгэлээр нутгийн түмэн тань үргэлжид БАХАРХАЖ байдгаа илэрхийлж байна.
Таныг урлагийн тэнгэр үргэлжид ивээж, эрүүл энх байж, урт насалж удаан жаргахыг ерөөе.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР