17 СУМЫН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОПЕРАТОРУУДАД ТАНХИМ БОЛОН ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР СУРГАЛТ ЯВУУЛЛАА
Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газрын ажлын хэсэг 2021 оны 11 дүгээр сарын 17-23-ны өдрүүдэд төрийн үйлчилгээг орон нутгийн онцлогт тааруулан загварчлах, системийн тохируулга хийх ажлыг манай аймагт хийлээ.
Өнөөдөр 17 сумын Төрийн үйлчилгээний операторуудад танхим болон цахим хэлбэрээр сургалт явууллаа.
“e-Mongolia” төслийн баг манай аймгийн төрийн 15 байгууллагын 73 үйлчилгээг цахимжууллаа.
Одоогоор Сэлэнгэ аймгаас гадна Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Орхон аймгийн төрийн үйлчилгээнүүд цахимжиж, "e-Mongolia" системд нэгтгэгдээд байна.
Ийнхүү цахим үйлчилгээний нэгдсэн системийг бий болгосноор төрийн байгууллагаас авч болох бүхий л төрлийн үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран авч болох боломж нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.