“СЭЛЭНГЭ ЭНЕРГО” ОНӨААТҮГ ЗАСВАРТАЙ БАЙСАН 3 ДАХЬ ЗУУХАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН ГАЛЛАНА
Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын зуухны халаалт, орчин байдалтай танилцлаа.
Тус үйлдвэрийн газар өвлийг 3 зуухны халаалтаар даван гардаг гэдгээ инженер нь ярьсан. Яг өнөөдрийн байдлаар 2 зуух ажиллаж байгаа бөгөөд засвартай байсан 3 дахь зуухаа 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн галлаж эхлэх ажээ. Дулаан гарч байгаа цэг дээр ямар нэг доголдол гараагүй хэвийн байгаа гэлээ. Нүүрсний 10 хоногийн нөөцтэй байна. Аймгаас 1 сарын нүүрсний нөөц бүрдүүлэлтийн хөрөнгийг шийдвэрлэсэн тул ирэх 7 хоногт энэхүү нүүрс нэмж буух аж.
Засаг даргын орлогч Ж.Сайнцог тус үйлдвэрийн газрынхныг 7 хоног бүрийн 2 дахь өдөр үйл ажиллагаа ямархуу байгаа, дулаан хангалт хэр зэрэг байгаа зэрэг бодит нөхцөл байдлаа байгаар нь ард иргэддээ тогтмол мэдээллэж байх үүргийг өглөө.