АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА СУМДАД АЖИЛЛАЛАА

Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Н.Лхагвадорж  Баруунбүрэн, Сант, Орхон, Сайхан суманд ажиллаж, цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг сонсон, цаашид анхаарч ажиллах асуудлуудыг орон нутгийн удирдлагуудтай ярилцлаа. Тэрээр ажилласан сумдынхаа удирдлагуудад хандаж, цаашид ажлын гүйцэтгэл үр дүнг л харах учир тооцоо судалгаатай, эргэх холбоотой, уялдаа холбоо сайтай ажиллахыг сануулав. Мөн тэрээр аймгийн Онцгой комиссын даргын хувьд цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээний мэдээлэлтэй танилцаж, цаашид сумдын Онцгой комисс, шуурхай штабыг ажлаа улам бүр эрчимжүүлэн ажиллахыг үүрэг болголоо. Мөн орон нутгийн тулгамдсан асуудлыг сонсож, цаашид анхаарч ажиллах зүйлс дээр байр сууриа илэрхийллээ.