МАГИСТРЫН СУРГАЛТАД ЭЛСЭЛТ АВНА

ЭЛСҮҮЛЭХ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ:

• Төрийн захиргааны менежмент

​Төрийн захиргааны байгууллагад ажиллахад хэрэгцээтэй менежментийн мэдлэг, чадвар эзэмшинэ. “Төрийн захиргааны онол”, “Захиргааны эрх зүй”, “Монгол Улсын төр, захиргааны тогтолцоо”, “Эдийн засаг, санхүүгийн тогтолцоо” зэрэг хичээлүүдийг судална.

• Төрийн удирдлага

​Төрийн үйлчилгээний байгууллага (боловсрол, эрүүл мэнд, соёл, нийгмийн хамгаалал, спорт, хэвлэл мэдээлэл зэрэг)-д ажиллахад хэрэгцээтэй менежментийн мэдлэг, чадвар эзэмшинэ. “Улсын салбарын менежмент”, “Монгол Улсын төрийн бодлого”, “Нийгмийн салбарын бодлого, удирдлага”, “Төрийн үйлчилгээ”, “Улсын салбарын эрсдлийн удирдлага” зэрэг хичээлүүдийг судална.

• Төрийн удирдлага (ТБОНӨҮГ)

Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ажиллахад хэрэгцээтэй менежментийн мэдлэг, чадвар эзэмшинэ. “Удирдлагын эдийн засаг”, “Бизнесийн эрх зүй”, “Эдийн засгийн шинжилгээ”, “Компанийн засаглал”, “Худалдан авах ажиллагаа”, “Төслийн болон маркетингийн удирдлага” зэрэг хичээлүүдийг судална.

ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

• Бакалаврын зэрэгтэй

• Голч дүн 2.7-с доошгүй

• Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг төгссөн байж болно.

СУРАЛЦАХ ХЭЛБЭР: ​

​ГАРАГ: ​Ажлын аль нэг гарагт танхимаар хичээллэнэ.

▪Төрийн захиргааны менежмент

▪Төрийн удирдлага

▪Төрийн удирдлага (ТБОНӨҮГ) мэргэжлээр элсүүлнэ.

УЛИРАЛ: ​Дараалсан бус улирлуудад 2 сар ажлаасаа түр чөлөөлөгдөн танхимд

хичээллэнэ.

▪Төрийн захиргааны менежмент

▪Төрийн удирдлага мэргэжлээр элсүүлнэ.

СУРАЛЦАХ НИЙТ ХУГАЦАА: 1.5 хичээлийн жил

ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨР: ​​3.828.000 төгрөг

​ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС /google эрхээр нэвтэрнэ/:

• Төрийн захиргааны менежмент

• Төрийн удирдлага

• Төрийн удирдлага /ТБОНӨҮГ/​

​Эсээ бичих зөвлөмж татаж авах холбоос:

• Төрийн захиргааны менежмент

• Төрийн удирдлага

• Төрийн удирдлага /ТБОНӨҮГ/

Цахимаар бүртгүүлэх боломжгүй тохиолдолд дараах материалуудыг бүрдүүлэн шуудангаар /шуудангийн илгээмжийн хүрэх хугацааг тооцох/ илгээж болно. Үүнд:

1. Магистрын сургалтад элсэхийг хүссэн өргөдөл /өргөдлийн маягт татаж авах/

2. Иргэний үнэмлэхний хуулбар

3. Бакалаврын зэргийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (Гадаадад сургууль төгссөн бол баталгаат орчуулгатай байх, энэ тохиолдолд ТҮЦ машины лавлагаа шаардлагагүй)

4. Бакалаврын дипломын лавлагааг ТҮЦ машинаас авч, хавсаргах (ТҮЦ машины лавлагаагүй тохиолдолд бүртгэл хийгдэхгүй болохыг анхаарна уу)

5. Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтыг төгссөн бол дипломын хуулбар

6. Эсээ /зөвлөмжийг холбоосоос татаж авах/

7. 3*4 хэмжээтэй 2 хувь цээж зураг

8. Бүртгэлийн хураамж 25000 төгрөг (ХХБ-ны 406091259 тоот дансанд тушаасан баримт)

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА:

2021 оны 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 15-ныг дуустал бүртгэл явагдана.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАРУУЛАЛТ:

Элсэлтийн шалгаруулалтыг эсээ болон бүрдүүлсэн материалд үндэслэн зохион байгуулж, дүнг 2021 оны 12 дугаар сарын 17-ны 17.00 цагт Удирдлагын академийн цахим хуудсанд байршуулна.

Хаяг:

Улаанбаатар – 17012, ХУД, 17-р хороо

Удирдлагын академийн гудамж

Удирдлагын академийн хичээлийн төв байр

Удирдахуйн ухааны сургууль

Харилцах утас:

70132152, 70132270

Цахим хуудас: www.naog.gov.mn