"ГУРВАН ҮЕИЙН САНХҮҮЧИД"-УУЛЗАЛТ АРГА ХЭМЖЭЭ
Энэ цаг мөчид Монгол Улсад орчин цагийн санхүүгийн байгууллага болох Сангийн яам үүсч хөгжсөний 110 жил, Сэлэнгэ аймгийн санхүүгийн албаны 90 жилийн түүхэн ой тохиож байна.
Эдгээр түүхт ойг тохиолдуулан аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс “Сэлэнгэ аймгийн санхүүчдийн гурван үеийн уулзалт” арга хэмжээг зохион байгууллаа.
Уулзалт арга хэмжээг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог албан ёсоор нээж, СТСХ-ийн дарга О.Мөнхбаяр аймгийн санхүүгийн салбарын түүхэн үеийн танилцуулгыг хийлээ.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ.
Хүндэт индэрт Сэлэнгэ аймгийн санхүүгийн албатай ажил амьдралаараа холбоотой УИХ-ын эрхэм гишүүн Ж.Эрдэнэбат, ахмад санхүүч Г.Жадваа, Д.Пүрэвсүрэн, А.Сарантуяа, М.Нарантуяа нар уригдаж, ажиллаж байсан үеийнхээ алтан дурсамжаас хуваалцлаа.
Улсын эрдэнэсийн санг зөв бодлого зохион байгуулалт, хуваарилалт, гүйцэтгэлээр тэнцвэржүүлэн барьж яваа ахмад, дунд, залуу үеийн санхүүчид ажил мэргэжлийн онцлог, он цагийн хэлхээн дэх ололт амжилт, бахархалт үеэ дурсан хуваалцаж нэгэн өдрийг үдлээ.
Шагналын хур, авьяас ундрагын хур нэгэн зэрэг буусан хүндэтгэлийн арга хэмжээний урлагийн үзүүлбэрийг Ардын дуу бүжгийн "Сэлэнгийн долгио" чуулгын уран бүтээлчид, санхүүгийн албаны авьяаслаг мэргэжилтнүүдийн хамтарсан урлагийн тоглолт чимлээ.