ЯГ ОДОО:
Аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан Сайхан суманд болж байна.
Хуралд Сайхан, Орхон, Сант, Орхонтуул, Баруунбүрэн сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Онцгой комиссын гишүүд оролцож цаг үеийн мэдээллээ танилцуулж, тодорхой үүрэг чиглэлийг авч байна.
Онцгой байдал, Хөдөө аж ахуй, Цагдаа, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналт зэрэг мэргэжлийн байгууллагууд оролцогчдод мэдээлэл өглөө.
Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 4 ажлын хэсэг сумдад шалган туслах чиглэлээр ажиллаж эхлээд байна.