АЙМГИЙН ТӨВ СҮХБААТАР СУМАНД 3.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭНЭ
Аймгийн 2022 оны төсвийн хөрөнгө оруулалтын нийт ажлын 33 хувь буюу 3.8 тэрбум төгрөгийг Сүхбаатар суманд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд зарцуулахаар төсөвлөгдөөд байна.
Үүнээс аймгийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих их засварын ажлын 48.3 хувь буюу 996.0 сая төгрөгийн 6 ажил, замын сангаар хэрэгжих ажлын 25.9 хувь буюу 385.0 сая төгрөгийн 2 ажил, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих ажлын 36.9 хувь буюу 2.5 тэрбум төгрөгийн 12 ажлыг 2022 онд Сүхбаатар суманд хэрэгжүүлэхээр аймгийн төсөвт тусган батлуулаад байна.