АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АХМАДЫН ХОРООНЫ УДИРДЛАГЫН БАГ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Өнөөдөр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн Ахмадын хорооны удирдлагын баг бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзан санал солилцлоо.
Р.Ганхуяг даргатай Сэлэнгэ аймгийн Ахмадын хороо үйл ажиллагаагаараа Улсдаа тэргүүлж байгаа тэргүүний ахмадын байгууллага юм.
Ардын хувьсгалын 100, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн хүрээнд соёлын үнэт өв болсон хөшөө дурсгалуудыг сэргээн засварлаж, олон нийтийг хамарсан бүтээлч ажиллагаанд ахмадуудаа уриалан дуудаж, идэвхи зүтгэлтэй манлайлан оролцож байгаад аймгийн Засаг даргын зүгээс талархал илэрхийлж, цаашид ахмадуудынхаа үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.