БУГАНТ ТОСГОНЫ "МӨНГӨН ГАЦУУР" БАГ ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭН БОЛЛОО
2021 оны ахмадын Улсын аварга шалгаруулах хоккейн тэмцээн 12 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа.
Уг тэмцээнд Сэлэнгэ аймгаас оролцсон Бугант тосгоны Б.Алдармөнх ахлагчтай О.Хишигбуян дасгалжуулагчийн дасгалжуулсан баг тамирчид амжилттай тоглож алтан медаль, шилжин явах цомын эзэн боллоо.
Сэлэнгэ аймгийн баг тамирчдад өөрийн биеэр хүрэлцэн ирж баяр хүргэсэн УИХ-ын гишүүн Ч.Ундрам, ивээн тэтгэсэн “Бугант нандин”ХХК-ийн захирал С.Батсүх, амжилт гаргасан Бугант тосгоны “Мөнгөн гацуур” багийн нийт тамирчиддаа баяр хүргэж спортын өндөр амжилтыг хүсье.