ЯГ ОДОО:
Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна.
Ажлын хэсгийг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Лхагвадорж хүлээн авч уулзан, аймгийн цаг үеийн мэдээллийг танилцуулаа.
Тус ажлын хэсэг Жавхлант сумын Онцгой комиссын үйл ажиллагаа, аймгийн Онцгой комиссын шуурхай штабын бэлтгэл бэлэн байдалтай танилцаж, аймгийн Онцгой комиссын 83 дугаар өргөтгөсөн хуралдааныг хуралдуулан мэргэжлийн албадын мэдээллийг сонсож, цаашид анхаарах асуудлууд дээр мэргэжил аргазүйн зөвлөгөө өглөө.
Энэ үеэр бригадын генерал Б.Ууганбаяр “Энэ хүнд цагт та бүхэн маань сайн ажиллаж байгаа. Өнгөрсөн жилийн өдийд байдал ямар байсныг та бид мартаагүй. Одоо бид туршлагатай болсон. Малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх ажил, вакцинжуулалтыг сайн зохион байгуулсан байна. Хилийн боомтдоо шинжилгээний цэг болон бусад зохион байгуулалтын арга хэмжээг сайн авч хэрэгжүүлж. Маргааш хил дээр ажиллаж бодит нөхцөл байдалтай танилцана. Ямар ч ажилд уялдаа холбоо маш чухал байдаг учир энэ байдалд анхаарч улам сайн ажиллаарай” гэлээ.