"ИРГЭДИЙН СПОРТЫН НААДАМ" БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ АВАРГУУДАА ТОДРУУЛЛАА
Ардын хувьсгалын 100, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 90, Монгол Улсад орчин цагийн Биеийн тамир, спортын хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд "ИРГЭДИЙН СПОРТЫН НААДАМ" биеийн тамир, спортын арга хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд спортын 3 төрлөөр аймгийн төв Сүхбаатар суманд амжилттай зохион байгууллаа.
Манай аймгийн 14 сум, 38 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллагын 740 гаруй иргэд, тамирчид хурд хүчээ сорин оролцсон энэхүү наадмын-
Олс таталтын төрөлд:
1 дүгээр байранд-М.Бүрэнсайхан ахлагчтай Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн баг тамирчид
2 дугаар байранд-А.Хишигмаа ахлагчтай Сайхан сум
3 дугаар байранд-Б.Баатарсайхан ахлагчтай Цагдаагийн газар
Волейболын эмэгтэй төрөлд:
1 дүгээр байранд-Батдулам ахлагчтай Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар
2 дугаар байранд-М.Энгүүм ахлагчтай Мандал сум
3 дугаар байранд- Д.Оюун-Эрдэнэ ахлагчтай Сайхан сум
Волейболын эрэгтэй төрөлд:
1 дүгээр байранд-Ш.Отгонтулга ахлагчтай Мандал сум
2 дугаар байранд-Б.Оч-Эрдэнэ ахлагчтай Мандал сумын Хэрх тосгон
3 дугаар байранд-Б.Сүхбат ахлагчтай Орхон сум
Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд:
1 дүгээр байранд- С.Алтансувд ахлагчтай Мандал сум
2 дугаар байранд-Ц.Нарангарав ахлагчтай Баянгол сум
3 дугаар байранд-Э.Хүслэн ахлагчтай Сүхбаатар Зангилаа
Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд:
1 дүгээр байранд- Б.Золбаяр ахлагчтай Мандал сум
2 дугаар байранд-Ч.Өлзийжаргал ахлагчтай Сайхан сум
3 дугаар байранд-Б.Даваадорж ахлагчтай Сүхбаатар сумын баг тамирчид тус тус шалгарлаа.