ТӨРИЙН БОЛОН ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГЛДАЖ БАЙНА
МАСАМ II төслийн баг өнөөдөр буюу 12 дугаар сарын 7-ны өдөр төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдийг чадавхжуулах 4 модулиас бүрдсэн сургалтыг зохион байгуулж байна.
Уг сургалт нь төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд төсвийн хөрөнгө оруулалт болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний үр дүн, үр ашгийг сайжруулах чиглэлээр нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслийг оновчтой хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой юм.
“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” (МАСАМ II) төсөл нь 2020-2023 онд хэрэгжих ба төслийг Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэлийн (GPSA) санхүүжилтээр Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж байна. Төслийн хамтран хэрэгжүүлэгчээр Глоб Интернэшнл төв, Дэлхийн Зөн Монгол ОУБ болон Монгол дахь Японы Хүүхдийг Ивээх Сан ажиллаж байгаа юм.
Глоб Интернэшнл төв ТББ-ын төслийн баг 2021 оны 12 дугаарсарын 6-наас 8-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллаж байна.