ЕРӨӨ СУМЫН БУГАНТ ТОСГОНД ШИНЭ “СОЁЛЫН ТӨВ” ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ
Улсын төсөвт 2017 онд анх сууж, 2018 оны 8-р сард барилгын ажил нь эхлэсэн тус Соёлын төвийг 2020.10.23-ны өдөр Улсын комисс хүлээн авчээ.
Хөвчийн тосгоны ард иргэдийг урлаг соёлын арга хэмжээгээр хангах үндсэн зорилго бүхий энэхүү Соёлын төв 200 хүний суудалтай бөгөөд 1,864.0 сая төгрөгийн өртгөөр баригдсан байна.
Бугант тосгоны одоогийн Соёлын төв 1971 онд Хуучин Ерөө модон заводын дэргэдэх “Улаан булан” нэртэйгээр байгуулагдаж байжээ.
Ийнхүү Бугантчууд түүхт ойн жилдээ цоо шинэхэн Соёлын төвийнхөө үүдийг нээж, үйл ажиллагаагаа явуулахад бэлэн боллоо.