ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ
Тулгар төрийн 2230, Их Монгол улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сэлэнгэ нутагтай ажил амьдралын салшгүй холбоотой дараах хүмүүс төрийн дээд шагналаар шагнагдлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд асан, Сэлэнгэ аймгийн төр захиргааны нэрт зүтгэлтэн Ш.Гунгаадорж, Зүүнбүрэн суманд үйл ажиллагаа явуулдаг “Арвин хур” ХХК-ийн захирал, тариаланч Ч.Чадраабал нар “МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР”, Цагааннуур сумын уугуул, үржил шимт хөрс шороо, алтран найгах тариан талбайд 48 жилийнхээ хөдөлмөр зүтгэлийг зориулсан ахмад тариаланч П.Наранцогт “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ” хэмээх хүндтэй цолыг хүртлээ.
Та бүхэндээ халуун баяр хүргэе.