"БИ БАГШ-2021" НЭВТРҮҮЛГИЙН ЯЛАГЧААР МАНДАЛ СУМЫН 4-Р СУРГУУЛИЙН БАГШ Д.МӨНХБААТАР ТОДОРЛОО
"Би багш-2021" нэвтрүүлгийн ялагчаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р сургуулийн багш Д.Мөнхбаатар тодорч 100,000,000 төгрөгийн эзэн боллоо.
Шилдэг арга зүй, ур чадвартай, манлайлагч багш нарыг дэмжин, урамшуулж, багшийн ажлын онцлогийг олон нийтэд таниулан ойлгуулах, багш мэргэжлийн нийгэм дэх үнэлэмж, нэр хүндийг дээшлүүлэх үндсэн зорилго дор Боловсрол шинжлэх ухааны яам, “Боловсрол” суваг телевиз хамтран зохион байгуулсан зорилтот төслийн ялагчаар шалгарсан багшдаа халуун баяр хүргэж, сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь улам их амжилтыг хүсэн ерөөе.
“Би багш-2019” нэвтрүүлгийн шилдгийн шилдэг багшаар Мандал сумын 3-р сургуулийн бага ангийн багш Ц.Аюуш шалгарч зуун сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болж байсан билээ.