АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА СҮХБААТАР СУМЫН 3 ИРГЭНД БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Өнөөдөр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж гал түймрийн эрсдлийн улмаас орон гэргүй болсон Сүхбаатар сумын 4-р багийн иргэн Ж.Эгиймаа, 6-р багийн иргэн Г.Пүрэвцогт нарт буцалтгүй тусламж, Сүхбаатар сумын 5 дугаар багийн харьяат тусгай хэрэгцээт /хөгжлийн бэрхшээлтэй/ сурагч, ширээн теннисний өсөх ирээдүйтэй тамирчин Н.Төгөлдөрийн тэмцээний зардалд тус бүр мөнгөн дэмжлэгээр сэтгэлийн дэм үзүүллээ.
Энэ сарын эхээр буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах Олон улсын өдрөөр аймгийн дарга эдгээр иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзан багагүй асуудлыг ярилцсаны үндсэн дээр тусгай хэрэгцээт хүүхдүүдийн төлөөллийг сэргээн засах эмчилгээ үзлэгт хамруулах ажлыг аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр зохион байгуулж, эмч мэргэжилтнүүдийн зүгээс эцэг эхчүүдэд нь ийм хүүхдүүдтэй харилцах арга барилд сургах сургалтыг явуулсан юм.
Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах энэ цаг хугацаанд ар гэртээ байнгын асаргаанд байдаг 0-16 насны 323 хүүхдэд гарын бэлэг илгээж урам хайрлалаа.
Сайн үйлс бүхэн түгэн дэлгэрэх болтугай.